ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЙН ГАЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН

АЖИЛЛУУЛАХ СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

  2024 оны 06 дугаар сарын 13                                                                     Улаанбаатар хот

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам-ын 4.2-т заасны дагуу  жагсаалтад дурдсан сул орон тоонд төрийн бусад байгууллагаас шилжин ажиллах хүсэлтэй, зарлагдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагч холбогдох баримт бичгийг цахим шуудангаар ирүүлнэ үү.

 Тавигдах шаардлага:

-Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

-Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;

-Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

 Бүрдүүлэх баримт бичиг:

-Хүсэлт;

-Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу);

-Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг заавал хавсаргах;

-Нийгмийн даатгалын дэвтэр (хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;

-Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрийн бүх хуулбар;

-Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгснийг нотлох баримт (Төрийн албаны зөвлөл, Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол)

-Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн тангаргийн хуулбар;

-Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн сүүлийн 3 удаагийн илтгэх хуудас;

-Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;

-Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт  (E-Mongolia-аас татаж авах).

 Материал хүлээн авах:

Хугацаа: 2024.06.18-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Хүлээн авах цахим шуудан: tunamalerdene@forest.gov.mn

Холбоо барих утас: 7711 1179

 ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЙН ГАЗАР

 Сул орон тооны жагсаалт

Нэгжийн нэр

Албан тушаал

 

Орон тоо

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

ангилал, зэрэглэл

боловсрол

мэргэжил

Мэргэшил

Туршлага

1

Хяналт шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн технологийн хэлтэс

Хэлтсийн дарга

1

Удирдах

Ахлах түшмэл

ТЗ-4

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-   хүрээлэн буй орчин (052);

-   эрх зүй (042101);

-   менежмент ба удирдахуй (041301, 041304, 041305);

-   эдийн засаг (031101)

-   математик, статистик (054);

-   ойн аж ахуй (082101, 082102)

-   Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж, төгссөн байх;

-   Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр гадаад, дотоодын сургалтад хамрагдсан байх.

-Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан   тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр болон тухайн салбарт гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байх.

2

Захиргаа, удирдлагын хэлтэс

Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

1

Гүйцэтгэх

Дэс түшмэл

ТЗ-6

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-гадаад хэлний орчуулга (02301);

-гадаад хэл шинжлэл (023203);

-олон улсын харилцаа (031202);

-хүрээлэн  буй орчин (052);

-ойн аж ахуй (082101, 082102).

-    

-    

Ойн газар

Бусад хуудас

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ "БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II" №2016 67 054, 2018 68 272 ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД БАРИЛГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ МОНГОЛЫН ХҮЛЭРТ ГАЗРЫГ УДИРДАХ, БЭЛЧЭЭРИЙН ЭКОСИСТЕМИЙН УЯН ХАТАН БАЙДАЛ,НҮҮДЭЛЧИН МАЛЧИДЫН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН Бодлого, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авна
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ МОНГОЛЫН ХҮЛЭРТ ГАЗРЫГ УДИРДАХ, БЭЛЧЭЭРИЙН ЭКОСИСТЕМИЙН УЯН ХАТАН БАЙДАЛ,НҮҮДЭЛЧИН МАЛЧИДЫН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН  Газрын зураг, хяналтын мэргэжилтэн сонгон шалгаруулж авна