“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хаалтын хурлыг хийлээ.

2024.06.12

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын хурлыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хийв.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, өртөмтгий байдал, эрсдэлийг үнэлэх замаар түүнд дүн шинжилгээ хийн, дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах, мөн хэрэгжилтийг хангуулахад шаардлагатай институцийн болон техникийн чадавхыг үндэсний түвшинд бэхжүүлэх замаар Дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулах үндсэн суурийг тавих, бэлтгэл ажлыг хангуулах, боловсруулах, батлуулах, хүчин төгөлдөр болгох зэрэг ажлуудыг энэхүү төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.

Тус төсөл нь зөвхөн дасан зохицох төлөвлөгөөг цогцоор нь боловсруулсан төдийгүй төлөвлөлтийн процессыг тодорхой түвшинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж, зорьсон зорилгодоо хүрч амжилттай хэрэгжсэн хэмээн үнэллээ. Хуралд нийт 84 оролцогчид танхимаар 6 хүн цахимаар оролцлоо.