ОЙГООС МОД БЭЛДЭХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ

2024.06.17

Төсөл

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

 

Журам батлах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

1. Ойгоос мод бэлтгэхэд баримтлах журмыг 1 дүгээр, Бэлтгэх модны санал ирүүлэх хүснэгтийн загварыг 2 дугаар, Мод бэлтгэх гэрээний загварыг 3 дугаар, Мод тээвэрлэх хяналтын хуудасны загварыг 4 дүгээр, Ойгоос мод бэлтгэх эхлэл, төгсгөлийн актын загварыг 5 дугаар, Мод бэлтгэх технологийн картын загварыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2. Энэхүү журмын хэрэгжилтийг хангуулах талаар холбогдох арга хэмжээ авч мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар /Б.Оюунсанаа/-т даалгасугай.

 

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар /Ц.Уранчимэг/-т үүрэг болгосугай.

Хавсралт файлуудыг доорх линкээр орж татна уу.

https://we.tl/t-qjvDJAxAhM

 

 

 

 

САЙД                                       Б.БАТ-ЭРДЭНЭ