БНСУ-ЫН НЭРТ ДУУЧИН ЁНГ ТАК /YOUNGTAK/ БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНИЙН УРИЛГААР МОНГОЛ УЛСАД ЗОЧИЛЖ БАЙНА

2024.05.31

БНСУ-д Монгол Улсыг сурталчлах "Go Mongolia" арга хэмжээ 3 дугаар сард зохион байгуулагдаж Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран Монголын аялал жуулчлалын таван хөтөлбөрийг сурталчилсан юм. Энэ үед БНСУ-ын нэрт дуучин Ёнг Таг оролцсон ба БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол Улсыг олон Улсад сурталчлах "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" болох саналыг тавьж, Монголд аялахыг урьсан юм.

Ийнхүү дуучин Ёнг Так болон түүний энтертайнмент уг саналыг хүлээн авч гурав хоногийн хугацаатай Монгол Улсад зочилж "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ" батламжаа өнөөдөр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнээс гардан авлаа. Түүний Монгол Улс дахь аялал "НЭГ ЖУУЛЧИНД НЭГ ХОНЬ" хөтөлбөрийн хүрээнд өрнөх юм.

Ёнг Так нь БНСУ-ын нийтийн дууны топ одуудын нэг бөгөөд ихэнх дуунууд нь Солонгосын хит дууны жагсаалтад багтдаг. Мөн Монгол, Солонгосын жүжигчдийн хамтран тоглосон "Хүчирхэг охин Намсун" олон ангит кинонд тоглосон ба түүнээс хойш Монголын талаар илүү их сонирхож Монголд аялах хүсэлтэй болсон тухайгаа ярилцлагадаа дурдаж байв. Түүний хит дуунууд нь "Youtube" сувагт 20-30 саяын үзэлттэй байдаг бөгөөд нийтийн дууны сонсогчдын дунд хамгийн их фентэй дуучдын тэргүүлэх эгнээнд ордог юм.