БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024.06.03

БОАЖЯ, Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл, Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар (TNC) байгууллагатай хамтран 2024 оны 5 сарын 22-23-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ажлын хэсэг, 9 сум, уул уурхайн компанийн төлөөлөл нийт 54 хүн (үүнээс 28 эрэгтэй, 26 эмэгтэй) оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулав.

📌ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮР ДҮНД:
• Оролцогчид биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллын талаарх олон улсын болон Монгол улсын хууль эрх зүй, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авч нэгдсэн ойлголтод хүрсэн.

• Байгаль орчны үнэлгээний тухай шинэчилсэн найруулгын төсөлд оролцогчид санал өгөв.

• Ханшашир ХХК, Монгол жүюаньли ХХК, Степ голд ХХК, Хунт өгөөж ХХК, Цайрт минерал ХХК, Петрочайна Дачин тамсаг ХХК зэрэг компаниудтай хамтран Хар ямаат, Тосон хулстай, Баянцагааны тал, Мэнэнгийн цагаан хоолой БНГ-ын орчны бүсийн Түмэнцогт, Баян-Овоо, Цагаан-Овоо, Сүхбаатар, Мөнххаан, Матад сумдын нутагт биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгааллыг жишиг байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцов.