Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн танилцуулга

2024.07.22

Сургалтын хөтөлбөрийн зорилго нь тодорхой үе шаттай, богино хугацааны системтэй хөтөлбөрөөр байгаль хамгаалагчдын албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг гүйцэтгэхтэй холбоотой практик мэдлэг, ур чадварыг сайжруулж, чадавхжуулахад оршино.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар “Байгаль хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд тус тушаалд байгаль
хамгаалагчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийг хангах, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тайлагнахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга нар болон аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын
дарга нарт тус тус үүрэг болгосон. 

Доорх линкээр орж дэлгэрэнгүй хөтөлбөр татна уу.

https://we.tl/t-7Em9z0TGRL