АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООД , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫГ УРЬЖ БАЙНА

2023.02.01
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2023.02.03-ны өдөр 09:30-12:30 цагийн хооронд Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд зохион байгуулна.Уг ажлын хүрээнд аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай уулзаж санал солилцлоо. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Жавхланд овог нэр, регистр болон утасны дугаараа 02 дугаар сарын 02-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
​Холбоо барих: 51-267010, 9406-4466
Мэйл хаяг:- jawkhlan@met.gov.mn
 
Caption
 
Caption
Caption

 

Caption

 

Caption