1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Архангай, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор  аймгуудын гол мөрөн нууруудад тархсан “Тураг гогойн тархац нөөц, байршлыг тогтоох, идэш тэжээлийн судалгаа хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж боловсруулах” БОАЖЯ/2023-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Тураг гогойн тархац нутаг, байршил, тоо толгойг нарийвчлан тогтоох, идэш тэжээлийн судалгааг хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтооход энэхүү ажлын зорилго оршино.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатоор баталгаажуулан PDF өргөтгөлөөр ирүүлнэ.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль/ цаашид хууль гэх/ийн 14.1.2-т заасан нөхцөл үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт
  • Хуулийн 14.1.4 болон 14.1.7-т заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт
  • Тухайн зөвлөх үйлчилгээтэй ижил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагын талаарх мэдээлэл
  • Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт
  • Сүүлийн 1 жилийн буюу 2022 оны санхүүгийн тайлангийн хуулбар
  • Зөвлөх хуулийн этгээдийн удирдах болон голлох мэргэжилтнүүдийн намтар / намтарт мэргэжилтний ур чадвар болон ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг заавал тусгана/ болон иргэний үнэмлэхийн хуулбар, дипломын хуулбар

4. Сонирхсон этгээд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14: 30 цагаас өмнө ирүүлнэ үү. Холбогдох утас: 51-264447