ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Олон нийтэд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах ,зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн арга хэмжээнд зориулсан богино хэмжээний видео, постерыг бэлтгэх, сурталчлах ажлын гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.  

Үнийн саналыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авна.

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар, өрөөний дугаар–206, Утас-(976)-51-264447, Цахим хаяг: Battsengel@met.gov.mn

ОЛОН НИЙТЭД УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ, ЗӨВ ДАДАЛ ЗУРШЛЫГ БИЙ БОЛГОХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ЗОРИУЛСАН БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО КОНТЕНТ БЭЛТГЭЖ,

СУРТАЛЧИЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР

1

Үндэслэл

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлын хүрээнд Олон нийтэд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах зөв дадал зуршлыг бий болгох зорилгоор нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулж, усны үнэ цэн, ач холбогдлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх, дамжуулан хамгаалах замаар экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилготой.

 

Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний 11 дэх заалт   

2

Зорилго

Олон нийтэд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн арга хэмжээнд зориулсан 5 минутаас хэтрэхгүй хугацаатай видео контент бэлтгэж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах

3

Гүйцэтгэх ажил

 

·         Контентийн агуулга, зохиолыг  захиалагч талтай урьдчилан ярилцаж батлуулах;

·         Батлагдсан хуваарийн дагуу орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан, дүрс, дууны өндөр чанартай контент бэлтгэж хүлээлгэн өгөх;

4

Хамрах хүрээ, баримтлах зарчим

Мэдээлэл хүлээж авах зорилтот бүлэг:

Малчид, нутгийн иргэд, аймаг, сумын засаг захиргаанд ажиллаж буй албан хаагчид, байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллага, шийдвэр гаргагчид болон бүх талын оролцогчид

5

Хүлээлгэн өгөх зөвлөх үйлчилгээний үр дүн

·         Видео контент 5 минутаас хэтрэхгүй хугацаатай байх;

·         Бэлтгэх явцад авсан фото зураг;

6

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх  багт тавих шалгуур

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага:

- Мэдээлэл сурталчилгаа, телевизийн салбарт хамгийн багадаа 5 жил үйл ажиллагааг явуулж байсан туршлагатай байх /байгууллагын танилцуулга, гэрчилгээ ирүүлэх;

- Аудио, видео болон хэвлэмэл эх бэлтгэх, бүтээх багадаа 3 жилийн туршлагатай байх  /өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлуудын жагсаалт, гэрээ болон гэрээ дүгнэсэн актын хуулбар ирүүлэх/

- Мэргэжлийн өндөр түвшинд мэдээ, нийтлэл бэлтгэх сэтгүүлч, хөтлөгчтэй байх /голлох уран бүтээлчдийн танилцуулга, товч намтар ирүүлэх/;

- Өгсөн ажлын даалгаврын дагуу бие даан ажиллах чадвартай байх;

- Багийн гишүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хангах чадвартай байх;

- Ажлын хуваарийн дагуу үр дүнд суурилсан гүйцэтгэлтэй байх;

7

Мэдээллийн нууцлал ба үр дүн

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.  Ажлын хүрээнд боловсруулсан зохиол, бүтээл, мэдээлэл, төлөвлөгөө, тайлан зэрэг баримт бичиг нь захиалагч талын өмч байна.

8

Ажил гүйцэтгэх хугацаа, зохион байгуулалт

2023 оны 08-р сарын 25-нд эхлэлийн тайлан

·         Ажлын нарийвчилсан төлөвлөгөө, зохиол боловсруулж захиалагч талаар баталгаажуулах;

2023 оны 9 дугаар сарын 15–нд сүүлийн тайлан 

·         Зөвлөх баг ажлын гүйцэтгэсэн тухай нэгдсэн тайланг хүлээлгэн өгнө.

·         Хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой санал, зөвлөмжийг тайланд тусгана.

Ажил гүйцэтгэгч  нь дээрх хугацаанд холбогдох төв, орон нутгийн түвшний оролцогч талуудтай нягт хамтран ажиллана. Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч нь учирч болзошгүй эрсдлийг цаг хугацаанд нь олж тогтоох үүнээс үүдэн үйлчилгээ үзүүлэх хугацаа ямар нэгэн байдлаар хэтрэхээр бол энэ тухай захиалагч талд урьдчилан мэдэгдэж ажиллана.

9

Захиалагч байгууллага

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин уур амьсгалын сан

11

Төсөв

19,900,000 (Арван есөн сая есөн зуун мянга) төгрөг

 

Бусад хуудас