ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

2023.12.06

Огноо : 2023-12-07
Захиалагч:
Байгаль орчин, уур амьсгалын сан

Ажлын нэр: “Байгаль орчин, уур амьсгалын сангийн вэбсайт” хийх

 

1. “Байгаль орчин, уур амьсгалын сангийн вэбсайт” хийх ажлын гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 


2. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.        

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх: 
Зөвшөөрнө      

Үнийн саналыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд бичгээр болон цахим
(www.ecfund2023@gmail.com)-аар хүлээн авна.  

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан 9, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байр 301 тоот, утас 11-310753, 90092591, 99201067