БНСУ-ЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТЫН ТАЛААР БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД 21 АЙМГИЙН УЦУОШГ-ЫН 35 АЛБАН ХААГЧ СОЛОНГОС УЛСЫГ ЗОРИЛОО

2024.02.17
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Байгаль орчны яамтын ажиллагааны хүрээнд тус улсын буцалтгүй тусламжаар нийт 8.9 сая ам.долларын төсөвт өртөгтэй “Үндэсний хэмжээнд агаарын чанарын хяналт-мониторингийн чадавхыг сайжруулах төсөл”-ийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарыг SO2, NОx, CO, O3, PM10, РМ2.5 үзүүлэлтүүдээр хэмжих иж бүрэн хяналтын автомат суурин харуул шинээр суурилуулах юм.
Мөн хүний нөөцийн чадавхыг сайжруулах зорилгоор БНСУ-ын агаарын чанарын хяналт шинжилгээ, удирдлагын тогтолцооны талаар туршлага судлан, агаарын чанарын хяналт шинжилгээ, багаж, тоног төхөөрөмжийн ашиглалт, дүн мэдээ боловсруулах арга зүй, агаарын бохирдлыг урьдчилан мэдээлэх чиглэлээр онол, дадлагын сургалтыг БНСУ-д 2024 оны 02 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус сургалтад Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) түүний харьяа Байгаль орчин хэмжил зүйн төв лаборатори болон орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчны шинжилгээний лабораторийн нийт 35 албан хаагчид оролцож байна.
Caption
 
Caption
 
Caption