• Home
  • Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг
Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги зорилтыг хангах яамны бүтцийн нэгжүүд дараах үндсэн үүрэг, чиг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллана.  

      1. Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

-  Улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх,

-  Инновац, цэвэр технологи хөгжүүлж, улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах,

-  Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын байгаль орчны бүрэлдэхүүн бүлэг, ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, бодлогын удирдамжаар хангах,

-  Байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт хийх,

-  Олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх,

-  Нүүрстөрөгч багатай хөгжил, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд инновац, цэвэр технологийн хэлтэс ажиллаж байна. 

      2. Төрийн захиргааны удирдлагын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

-  Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

-  Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтын удирдлага, зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.

-  Мөн төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах,

-  Яамны дотоод ажлыг эрхэлж, бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийг системчлэх, сурталчлах,

-  Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх,

-  Байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих,

-  Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хяналт тавих, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, эрхзүйн зөвлөгөө өгөх,

-  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх,

-  Салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчийг мэдээллээр үйлчлэх,

-  Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар чиглүүлэх,

-  Салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалт, төсвийн ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс ажиллаж байна.

          3. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

          Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

-  Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.

-  Хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах,

-  Аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,

-  Хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах,

-  Агаарын бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах,

-  Газрын доройтлыг бууруулах, хөрс хамгаалах, нөхөн сэргээх, хөрсний бохирдол, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах,

-  Бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах,

-  Байгаль орчны аудитын  хэрэгжилтийг  зохион байгуулах,

-  Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс, Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтэс ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, байгалийн нөөцийн менежментэд шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжих бодлого, арга зүй, зохицуулалтаар хангахад чиглэнэ.

4. Ойн бодлого зохицуулалтын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

-  Ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомстол, доройтлыг зогсоож ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.

-  Ойн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах,

-  Ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон ойн хомстол, доройтлоос сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах,

-  Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац  ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлж, арга технологийг сайжруулах, бодит хүчин чадлыг бий болгох  ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах,

-  Ойн нөөцийн тогтвортой менежментийг бий болгон ойгоос гаргах бүтээгдэхүүний нэр төрөл, үр ашгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах,

-  Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсрол, мэдээлэл, сурталчилгаа, эрх зүйн орчныг сайжруулан “ойн сайн засаглал”-ыг бий болгох ажлыг үе шаттай зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

5. Усны бодлого зохицуулалтын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

-  Усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.

-  Усны талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, судлах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь усны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, усны хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

6. Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

-     Тусгай хамгаалалттай бүс нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.

-     Тусгай хамгаалалттай бүс нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах,

-     Тусгай хамгаалалттай бүс нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах,

-     Монгол Улсын нэгдэн орсон тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг зохион байгуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай бүс нутгийн экосистемийг цогцоор хамгаалах бодлого, экологийн тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тусгай хамгаалалттай бүс нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг нэвтрүүлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоох замаар  хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

7. Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

- Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, аялал, жуулчлалын талаарх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээнэ.

- Аялал жуулчлалын талаарх бодлого, төсөл хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй  болгох, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах,

- Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах ажлыг зохион байгуулах,

- Аялал жуулчлалын мэдээллийг нэгтгэж дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэглэгчийг мэдээллээр хангах,

- Гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлж жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах,

- Аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

8. Уур амьсгалын өөрчлөлтийн газрын үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

-  Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох,

-  Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилтыг хангах,

-  Салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, удирдлага арга зүйгээр ханган ажиллах, олон улсын төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох механизмыг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах, олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, хүлэмжийн хийн ялгарлын тооцоо бүртгэлийг хөтлөх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хяналт тавих замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

9. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

-  Бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээнэ.

-  Хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд салбарын бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах,

-  Салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гаргаж, холбогдох удирдлага, албан тушаалтныг мэдээллээр хангах, салбарын зорилт, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг үр дүн, үр нөлөөтэй байлгах, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

 

Эх сурвалж: Засгийн газрын 2020 оны 71 дүгээр тогтоолын хавсралт “БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР”-https://legalinfo.mn/mn/detail?lawId=15598