СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Огноо: 2022 оны 03 дугаар сарын 18

Тендер шалгаруулалтын нэр: “Төслийн хүрээнд баригдах барилгуудын зураг төсөл, ажлын гүйцэтгэл, чанарт инженерийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ”

Тендерийн дугаар: ЗСШ №02/1421

Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Төслийн нэр, дугаар: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох – BMZ Nо. 2016 67 054,  2018 68 272 төсөл”

 

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

 

Тус төсөл нь “Төслийн хүрээнд баригдах барилгуудын зураг төсөл, ажлын гүйцэтгэл, чанарт инженерийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт эрх бүхий тендерт оролцогчдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

 

Тендерт оролцогч нь сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ албан бичгээр дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн, баталгаажуулж дугтуйнд хийж тендерийн нэр, дугаар, тендерт оролцогчийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг бичиж, лацдан 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Үүнд:

 

Ерөнхий мэдээлэл

  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
  • Байгууллагын танилцуулга /байгуулагдсан он, зорилго, үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн чадавх, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагын мэдээллийг багтаасан байна./
  • Татварын ерөнхий газрын хүчин төгөлдөр тодорхойлолт /эх хувь/
  • Шүүхийн байгууллагын  хүчин төгөлдөр тодорхойлолт /эх хувь/

Туршлага, чадавх

  • Ажлын туршлага /сүүлийн 5 жилийн хугацаанд ижил төстэй гэрээ хэрэгжүүлсэн жагсаалт/ болон боловсон хүчний танилцуулга
  • Санхүүгийн чадавхын мэдээлэл /сүүлийн 5 жил: 2016-2020 он, 2021 оны эхний хагас жил/
  • Борлуулалтын орлого сүүлийн 5 жил (2016-2020 он, 2021 оны эхний хагас жил)-ийн дундаж хэмжээ нь захиалагчийн баталсан (342,990,000 төгрөг) төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Барилгын зураг төсөл боловсруулах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

           

            Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг хүлээж авах хаяг: 

Монгол Улс, Улаанбаатар 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо,  Жамъян гүний гудамж 18, “The Down Town” барилгын 4-р давхар, 401 тоот.

Утас: 70140166

Тендерийн урилга