ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

MOН/3787/3788: ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ

Огноо: 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр

Тендер шалгаруулалтын дугаар, нэр: G2.1: Тусгай зориулалтын завь нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна

 Төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймгуудад орших байгалийн цогцолборт газруудын дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг сайжруулан, аялал жуулчлалын салбарын өсөлтөд тогтвортой менежмент хийх чадварыг нь дээшлүүснээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээн дэх эдийн засгийн хувьд хүртээмжтэй аялал жуулчлал, байгаль орчны хамгааллыг цогцлоосон жишиг байгалийн цогцолборт газрууд болгон өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд тусгай зориулалтын 2 ширхэг завь худалдан авах ажлын хүрээнд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг 2022 оны 08 дугаар сарын 11-ны 11:00 цагаас өмнө батлагдсан үнийн саналын баримт бичгийн дагуу ирүүлнэ үү. Сонирхосон этгээд үнийн саналын баримт бичгийг дараахь утсаар эсхүл цахим хаягаар хүсэлт гаргаж авна уу.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

Улаанбаатар-21123, Жуулчны гудамж-4/4,

Макс цамхаг 6 давхар, 600 тоот

Утас: 7777-1501           

Цахим шуудан: orolzodmaa@gmail.com/piustdp@gmail.com

 

 

Тендерийн урилга