• “МЭЛХИЙ ХАД”-ЫГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
    “МЭЛХИЙ ХАД”-ЫГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

     

    ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР  “МЭЛХИЙ ХАД”-ЫГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

    Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д  “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Налайх дүүрэг, 6-р хороо, Өвөр горхи, Мэлхий хад орчмыг 3,5 га газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгальд ээлтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний цогцолбор байгуулах төслийн санал ирүүлэхийг урьж байна.

    Төслийн саналыг 2022 оны 9 дүгээр сарын 9-ний дотор Байгаль, орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ үү.

     ХОЛБОО БАРИХ УТАС: 51-267010

     “МЭЛХИЙ ХАД”-ЫГ ТҮШИГЛЭСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН САНАЛД                     ТАВИГДАХ ШААРДЛАГА

    Хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

               1.     Албан хүсэлт;

    2.     Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, дүрмийн хуулбар;

    3.     Төслийн танилцуулга;

    4.     Аялал жуулчлал, үйлчилгээний чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ  хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжтой байх;

    5.     Арилжааны банкинд хугацаатай хэтэрсэн зээлтэй эсэх талаарх мэдээлэл;

    6.     Нийгмийн даатгалын байгуулагаас лавлагаа авсан байх;

    7.     Татварын байгууллагаас тоторхойлолт авсан байх;

    8.     Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримтууд;

    9.     Ажиллах хүчний мэдээлэл;

    10.  Өмнө хийж байсан бүтээн байгуулалтын ажлын түүх;

     

    Төсөлд тавигдах үндсэн шаардлага:

     1.    Төсөл нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий, дахин давтагдашгүй “Мэлхий хад”-ыг үзэхээр  ирэх гадаад, дотоодын жуулчдад зориулсан худалдаа үйлчилгээ, урлаг соёл, спорт, үндэсний онцлогийг шингээсэн шоу үзүүлбэр, музейн үзмэр, эвент арга хэмжээ гэх мэт интертаймэнт чиглэлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх замаар тогтвортой аялал жуулчлалын жуулчдын аяллыг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэхэд чиглэсэн 2 хүртэлх давхрын байгууламж байх;

    2.    Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад чиглэсэн төлөвлөлттэй, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих бодлоготой нийцсэн байх;

    3.    Жуулчдад зориулсан интертаймент чиглэлийн байгууламж нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль болон “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц. Үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6426:2013 стандартад нийцсэн байх;

    4.    Гадаад дотоодын аялагчид болон жуулчдад зориулсан автомашины нэгдсэн зогсоолтой байх, зогсоолын хүчин чадлыг 100 хүртэлх  автомашины зогсох төлөвлөлттэй гаргах;

    5.    “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд төсөл хэрэгжүүлэх газарт ногоон байгууламжийн төлөвлөлт хийх;

    6.    Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлдэг байх;

    7.    Төсөл хэрэгжүүлэгч нь “Мэлхий хад”-ны унаган төрхийг хэвээр үлдээхэд чиглэсэн арчилгаа, цэвэрлэгээ, хамгаалал, үйлчилгээний асуудлыг хариуцах ажлын хүрээнд менежментийн цогц төлөвлөгөө боловсруулах;

    8.    Төслийн эдийн засгийн зардал, үр ашгийн тооцоо судалгааны мэдээлэл байх;

    9.    Төслийн хүрээнд нийтийн ариун цэврийн байгууламж болон хогийн цэгийг ашиглалт оруулах ба тэдгээр нь дараах шаардлагуудыг хангасан байна.

    10. Ердийн хөсөгт зориулсан талбай гаргах

    Үүнд:

    1.

    Нийтийн ариун цэврийн байгууламжийн үндсэн байгууламж:

    -     Байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, Монгол Улсын стандартад нийцсэн, тав тухтай, зориулалтын хийц тоноглолтой байх бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, норм дүрмийн дагуу угсарч суурилуулсан байна.

    -     Нийтийн ариун цэврийн байгууламжийн байр: 21м2-аас доошгүй 1 давхар байх  

    -     Бохир ус цэвэрлэх байгууламж: Хоногт 3-5м3 бохир ус цэвэрлэх хүчин чадал,

    -     Цахилгаан эрчим хүчний хангамж: Байгаль орчинд ээлтэй аргаар шийдвэрлэвэл давуу тал болох,

    -     Усны эх үүсвэр, шугам холболт: Ойролцоох гүний худгаас дулаалгатай шугам татах эсвэл гүний худаг гаргахөөврийн усны нөөцийн савтай байж болно/,

    -     Ус хуримтлуулах нөөцийн сав: 1000л-ээс багагүй,

    -     Гадна, дотно ариутгах татуурга: Бүрэн холболттой,

    -     Гадна талбайн гэрэлтүүлэг: Нарны эх үүсвэрээр шийдэх,

    -     Автомашины зогсоол: Хязгаарласан зурвас татах,

    -     Хогийн цэг: Гадна талд стандартын шаардлага хангасан ангилан ялгах хогийн сав байрлуулах.

    -     Гадна талбайн тохижилт, явган хүний зам: Тэмдэг тэмдэглэгээтэй байх,

     

    Нэмэлт: Бүх тохижилт, нийтийн ариун цэврийн байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглахад чиглэсэн хийцтэй байх

    2.

    Ерөнхий шаардлага:

    -     Монгол Улсын MNS 5924:2015 стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж угсарч, суурилуулсан байна.

    -     MNS 4288:1995, Бохир ус цэвэрлэх байгууламжийн байршил, цэвэрлэгээний технологи түвшинд тавих үндсэн шаардлага.

    -     MNS 4943:2015, Хүрээлэн байгаа орчин, Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага.

    -     MNS EN 12566-2011 50 хүртэл хүн амд зориулсан бага хүчин чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж.

    -     Цэвэрлэх байгууламж нь хоногт 3-5м3 ахуйн бохир усанд механикийн болон биологийн цэвэршүүлэлт хийх хүчин чадалтай, ашиглалтын явцад сольж шинэчлэх, сэлбэг хэрэгсэл нь олдоцтой, манай орны нөхцөлд туршсан урсгал зардал нь бага, ашиглахад хялбар, аюулгүй, баталгаат хугацаатай байна.

    -     “Ахуйн бохир ус цэвэрлэх зохиомол биологийн цэвэрлэгээний бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж”-ийн барилгын хийцийн зураг болон БНБД 40-0106 барилгын норм дүрэм.

    3.

    Зориулалт, хүчин чадал:

    -     Нийтийн ариун цэврийн байгууламж нь 10-аас доошгүй хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой байх

    4.

    Нийтийн ариун цэврийн байгууламжийн дотор зохион байгуулалт:

    -     Нийтийн ариун цэврийн байгууламж нь эмэгтэй 4ш, эрэгтэй 3ш нийт 8ш кабинтай, үүнээс 6 нь гишгүүртэй, 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суултуур буюу тоноглолтой байх ба нэмэлтээр 2ш эрэгтэй, босоо тосгууртай байна. Гар угаах тосгуур 5ш байна.

    -     Цэвэрлэгээний багаж төхөөрөмж хадгалах хэсэг буюу техникийн өрөө, агаар сэлгэлтийн бие даасан салхивчийн системтэй байна.

    5.

    Бохир ус цэвэрлэх байгууламж:

    -     Цахилгаангүй,  усны эх үүсвэртэй  газарт септик танк буюу энгийн тунгаагууртай дамжлагат цэвэрлэх байгууламжтай байна. Септик танк буюу энгийн тунгаагууртай дамжлагат цэвэрлэх байгууламж нь 2-3 тунгаагуурт септик системтэй, цэвэрлэгдсэн усыг шингээх талбайтай байна. Ус хуримтлуулах нөөцийн сав болон гадна дотно ариутгах татуурга бүрэн холболттой байна.   

    6.

    Ариутгах татуургын систем:

    -      Нөөц усны сав бүхий хүйтэн усны 20-25 мм голчтой хуванцар шугамтай байх ба ариун цэврийн тоног төхөөрөмж, бохир ус зайлуулах 50-100мм голчтой хуванцар хоолой угсарсан байна.

    7.

    Ус зайлуулах систем:

    -      Бохирыг бага усаар вакумжуулан сордог систем, хөөсөөр цэвэршүүлэх, септик технологитой байна.

    8.

    Хогийн цэг:

    -      Хогийг түр хадгалах цэг нь стандартын шаардлага хангасан хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав /дахивар, энгийн/-тай ариун цэврийн байгууламжийг ойролцоо зонхилох салхины доод зүгт байрлуулж, машинд ачих болон салхинд хийсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

     

     

     

    Тендерийн урилга