Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилготойгоос гадна хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжийг олгодгоороо ач холбогдолтой. Энэ бүхэн нь үйлдвэрлэл үйлчилгээнээс шалтгаалж байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашилбал иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлж байгаа юм.