ABOUT | AGENDA | RESOURCES | CONTACT | LIVE STREAM
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Эдийн Засаг, Нийгмийн Комисс, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран "Цэвэр агаар дээд хэмжээний форум”-ыг 2023 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус дээд хэмжээний форумд улс орнуудын Байгаль орчны сайдууд, олон улсын эрдэм шинжилгээ, хөгжлийн байгууллагын төлөөлөлүүд оролцох бөгөөд бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлын асуудлаар үйл ажиллагааныхаа механизмыг тодорхой болгох, сайн туршлагаасаа хуваалцах, чадавхи бэхжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх арга зүйг танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Энэхүү чуулга, уулзалт нь 2026 онд манай улсад болох “COP 17” буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтаж хийж буй ажлын нэг юм.