Мэдээ мэдээлэл
  • ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
    ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

    1.    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс хүрээнд “Генетик нөөцийн тухай хуулийн дагалдан гарах журам, аргачлалыг боловсруулж, батлуулах зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

    2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслөөс Генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их Хурлын 104 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилготой ба нийт 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. 

    3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх баг нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

     ·         Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл;

    ·         Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн адил төстэй ажлын жагсаалт; 

    ·         Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх. /Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон 14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хамт./

    4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 5 дугаар  сарын 27-ны өдрөөс өмнө 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 5 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

     

     

    Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

    Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

    С.Нарангарав, Утас: 976-98281144; 976-99188681