Мэдээ мэдээлэл
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ  (ДАХИН ЗАРЛАЛ) “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” МОН/19/301 төсөл ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ДАХИН ЗАРЛАЛ) “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” МОН/19/301 төсөл

Тендерийн дугаар: ENSURE-2022-T-05

 

Огноо: 2022/06/13

 

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс Зармангийн говьд аргаль хонь /ovis ammon/-нд сансрын дохиололт хүзүүвч зүүх ENSURE-2022-T-05 зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Төслийн зорилтот нутаг буюу Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумд, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумдын нутагт орших Зармангийн говьд нийт 6 толгой аргаль хонинд сансрын дохиололт хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөн, байршил нутгийн хэмжээ, шилжилт хөдөлгөөний холбоос нутгийг тогтоон малын бэлчээрийн давхцалыг тодорхойлох ба нутгийн иргэдийн оролцоотой аргаль хонийг хамгаалах зорилготой.

 

  • Төслийн зорилтот нутаг Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумдын нутагт орших Зармангийн говьд 3 толгой аргаль хонинд сансрын дохиололт хүзүүвч зүүх;
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянцагааны нуруунд 3 толгой аргаль хонинд сансрын дохиололт хүзүүвч зүүх;
  • Аргаль хонинд сансрын дохиололт хүзүүвч зүүхэд мөрдөх хууль эрхзүйн асуудлыг нарийвчлан судалж, шаардлагатай зөвшөөрөл, аргазүй болон бусад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг гаргах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, холбогдох зөвшөөрөл  бүрдүүлэх;
  • Аргаль хонинд зүүхэд тохиромжтой сансрын дохиолол бүхий 6 ширхэг хүзүүвчийг худалдан авах /сансрын дохиололт хүзүүвч нь 2 жил болон түүнээс дээш жил ажилладаг байх/;
  • Зан төрх болон шилжилт хөдөлгөөний мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүй боловсруулах;
  • Баянхонгор аймгийн Баянцагааны нурууны уулын туруутан амьтдын тооллого хийх
  • Сансрын дохиололт хүзүүвчний мэдээг өдөр бүр авч сар бүр боловсруулалт хийж төсөл хэрэгжүүлэх нэгжид танилцуулж байх;
  • Орон нутгийн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг нөхөрлөл болон нутгийн иргэдэд уулын туруутан амьтдын онцлог, амьдрах орчны талаар болон судалгаа, хамгааллын талаар сургалт зохион байгуулах;
  • Баянхонгор, Говь-Алтай аймгуудын байгаль орчны газрын биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зэрлэг амьтны сансрын дохиолол бүхий мэдээллийг цуглуулах, боловсруулах арга зүйн сургалт зохион байгуулах  

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

 

  • Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх багийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м;
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт;
  • Зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна. /Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн 14.1.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, хуулийн 14.1.4 болон 14.1.7-д заасан нөхцөл байдал тус тус үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн үр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангийн хамт./

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 6 дугаар  сарын 17-ны өдрөөс өмнө 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг-17023, Зайсангийн гудамж-9,

Цэнгэг усны нөөц, байгаль хамгааллын төв, 311 тоот

С.Нарангарав, Утас: 976-98281144; 976-99188681