Мэдээ мэдээлэл
 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЖ БАЙНА ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ЗАРЛАЖ БАЙНА

 

 

Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр

 

·         Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Орчны бүсийн Зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг өргөтгөн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONNCB-15/22

·         Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

·         Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй   “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Орчны бүсийн Зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг өргөтгөн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONNCB-15/22 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

 

Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй хуулийн этгээд доорх материалыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут дотор Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

-             Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

-             Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;

-             Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

-             Санал ирүүлж буй өдөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс авсан татварын тодорхойлолт;

-             Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Самбуугийн гудамж 22, Зоос гоёл 3-р давхар 317 тоот өрөө. Утас: 70140156, 70140166

 

 

Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.