Мэдээ мэдээлэл
 УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯННИК ГЛЕМАРЕКТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯННИК ГЛЕМАРЕКТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны 05 дугаарын сарын 02-05-ны өдрүүдэд БНСУ-д хийж байгаа албан айлчлал олон улсын байгууллагуудын уулзалтаар үргэлжилж байна. /2022.05.02/ Монгол Улсад 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Грелмарек болон тус сангийн албаны бусад төлөөллүүдтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, санал солилцлоо.

     Уулзалтаар талууд, өнгөрсөн 7 жилийн хугацаанд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн хийгээд цаашид хүлэмжийн хийн шингээлт, уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицол, ойн тогтвортой менежмент зэрэг байгаль орчны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм. “Уур амьсгалын ногоон сан”-гаас өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 20 орчим төсөл хэрэгжиж, 400 орчим сая долларын санхүүжилт хийгдсэн байна. Мөн хэрэгжүүлсэн төслийн үр дүнгийн тухайд сэтгэл хангалуун байдаг гэж тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек уулзатын үеэр яриандаа дурдаад, Монгол Улс нь төсөл хэрэгжилт дээр жишиг улс гэдгийг онцлов.

  Түүнчлэн энэ оны буюу 2022 оны аравдугаар сард тус сангийн удирдах зөвлөлийн хурал болно. Энэ хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналтай байна гээд, 2015 хойш хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнтэй газар дээр нь очиж танилцах хүсэлтэй байгаагаа тус сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек илэрхийллээ.

  Уулзалтын төгсгөлд, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “ Монгол Улс төдийгүй дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байгаа байгаль, экологийн асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, ойн тогтвортой менежмент, хүлэмжийн хий шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналтай байна гээд, ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөж буй уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахыг албан ёсоор урьсан юм. Мөн хамтын ажиллагааг тэлж, бэхжүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

2 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад3 хүн ба дотор нарын зураг байж магад2 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад