Мэдээ мэдээлэл
УРИЛГА УРИЛГА

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА

                                                                                                                                                                                                                                 Огноо: 2022 оны 05 дугаар сарын 12

Тендер шалгаруулалтын нэр: “Биологийн олон янз байдлын суурь судалгааны зөвлөх үйлчилгээ”

Тендерийн дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202202010

Захиалагч: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Төслийн нэр, дугаар: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох – BMZ Nо. 201667054, 201868272 төсөл”

Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын (ХБНГУ) Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (КfW) дамжуулан Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам нь “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байна.

Тус төсөл нь “Биологийн олон янз байдлын суурь судалгааны зөвлөх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт эрх бүхий тендерт оролцогчдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь сонирхлоо илэрхийлсэн хүсэлтээ албан бичгээр дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн, баталгаажуулж дугтуйнд хийж тендерийн нэр, дугаар, тендерт оролцогчийн нэр, хаяг, холбоо барих мэдээллийг бичиж, лацдан 2022 оны 05 дугаар сарын сарын 19-ний өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Үүнд:

 Ерөнхий мэдээлэл

·         Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

·         Байгууллагын танилцуулга /байгуулагдсан он, зорилго, үйл ажиллагааны чиглэл, байгууллагын дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн чадавх, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагын мэдээллийг багтаасан байна./;

·         Татварын ерөнхий газрын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахим системээс татаж ирүүлж болно./;

·         Шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр тодорхойлолт /цахим системээс татаж ирүүлж болно./;

Туршлага, чадавх

·         Ажлын туршлага /сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй гэрээ хэрэгжүүлсэн жагсаалт/ болон санал болгож буй боловсон хүчний танилцуулга/;

·         Борлуулалтын орлого сүүлийн 5 жил (2017-2021 он)-ийн нийлбэр хэмжээ нь захиалагчийн баталсан (280,000,000 төгрөг) төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна;

·         Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг бүртгүүлсэн байх.

Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг хүлээж авах хаяг:

Монгол Улс, Улаанбаатар 14240, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Жамъян гүний гудамж 18, “The Down Town” барилгын 4-р давхар, 401 тоот. Утас: 70140166