Articles
  • ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА
    ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

    Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр

    Тендер шалгаруулалтын дугаар, нэр: Хэнтий аймгийн Дадал суманд Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны дараах дэд багц тендерүүдэд үнийн санал ирүүлэхийг урьж байна:

     Хөрш бүл – 1 /Ажил/

    Хөрш бүл – 2 /Ажил/

    Яргайтын отоглох цэг /Ажил/

    Хог ангилан ялгах сав нийлүүлэх /Бараа/

     Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл, Хэнтий аймгуудад орших байгалийн цогцолборт газруудын дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг сайжруулан, аялал жуулчлалын салбарын өсөлтөд тогтвортой менежмент хийх чадварыг нь дээшлүүснээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээн дэх эдийн засгийн хувьд хүртээмжтэй аялал жуулчлал, байгаль орчны хамгааллыг цогцлоосон жишиг байгалийн цогцолборт газрууд болгон өөрчлөхөд дэмжлэг үзүүлнэ.

    Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд олон нийтийн оролцоотой аялал жуулчлалыг дэмжсэн жижиг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсний хүрээнд дээрх ажил гүйцэтгэх болон бараа нийлүүлэхэд үнийн санал ирүүлэхийг урьж байна.

    Үнийн саналыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны 11:00 цагаас өмнө батлагдсан үнийн саналын жишиг баримт бичгийн дагуу ирүүлнэ үү. Сонирхосон этгээд Жишиг баримт бичгийг дараах утсаар эсхүл цахим хаягаар хүсэлт гаргаж авна уу.

    Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл

    Улаанбаатар-21123, Жуулчны гудамж-4/4,

    Макс цамхаг 6 давхар, 600 тоот

    Утас: 77771501, 95099469, 9803-4459           

    Цахим шуудан: orolzodmaa@gmail.com