Мэдээ мэдээлэл
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС НУТГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮС НУТГИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон сайдын зөвлөх О.Одбаяр нар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанганийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд манай хоёр улс байгаль орчны хамгаалал, тэр дундаа тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархаад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өглөө.
Цаашид тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгарал, метан хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад хамтран ажиллахаар тохирлоо.
Түүнчлэн харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгааг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай бүс нутагт эко аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар санал солилцов.
Caption
Caption

 

 
Caption