ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах
Тендер шалгаруулалтын дугаар: БОЯБХУАӨДЗТөсөл/202207044
Тендер нь багцгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл эрх бүхий тендерт оролцогчдоос “Цахим хурлын тоног төхөөрөмжөөр хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
- Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сүүлийн 3 жил (2019, 2020, 2021)-ийн аль нэг жилд борлуулалтын орлогын хэмжээ нь тендерийн төсөвт өртгийн /660,000,000 төгрөг/ 50 хувиас багагүй; байна;
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан;
- Тендерийн хамт тендерт оролцогч нь 3,300,000 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ;
- Сүүлийн 3 жил /2019, 2020, 2021/-ийн аль нэг жилд тендерийн төсөвт өртгийн 50%-тай дүйцэхүйц үнэ бүхий ижил төстэй бараа нийлүүлсэн 2-оос доошгүй гэрээ, нотлох баримтын хамт ирүүлэх шаардлагатай.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр /төлбөр төлсөн баримтын хуулбарыг хавсарган/ хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр хэвлэмэл эсвэл цахим хэлбэрээр 50,000 төгрөгийг дараах дансанд тушааж худалдан авч болно.
Дансны мэдээлэл:
Банк: Төрийн сан банк
Дансны дугаар: 100900013003
Хүлээн авагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Регистрийн №: 9085084
Гүйлгээний утга: БОЯБХУАӨДЗТөсөл/202207044, Хуулийн этгээдийн нэр
Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 15 цаг 40 минутад БОАЖЯ-ны 1 дүгээр давхрын 100 тоот танхимд нээнэ.
Тендер хүлээж авах хаяг:
“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж Зоос гоёл ХК-ийн байр, 317 тоот. Утас: 70140156, 70140166