Мэдээ мэдээлэл
  • СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
    СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

     

     Огноо: 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

    ·         Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

    ·         Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272

    ·         Тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Орчны бүсийн Зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг өргөтгөн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONNCB-БОЯБХУАӨДЗТөсөл/202301010 Багц 1: “Төслийн нэгдүгээр шатанд ТХГН-ийн орчны бүсэд хэрэгжүүлсэн ОБЗЭС-ийн гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ”

     

    Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй   “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс “Орчны бүсийн Зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг өргөтгөн хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ” №MONNCB-БОЯБХУАӨДЗТөсөл/202301010 Багц 1: “Төслийн нэгдүгээр шатанд ТХГН-ийн орчны бүсэд хэрэгжүүлсэн ОБЗЭС-ийн гүйцэтгэлд хөндлөнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

     

    Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй хуулийн этгээд монгол хэлээр дараах материалыг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минут дотор доорх хаягаар  ирүүлнэ үү. Үүнд:

    -             Сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

    -             Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;

    -             Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

    -             Санал ирүүлж буй өдөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс авсан татварын тодорхойлолт;

    -             Шүүхийн төрөлжсөн архивын хүчин төгөлдөр тодорхойлолт;

    Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:

    “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

    Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө, Утас: 7014-0156, 7014-0166

     

    Саналыг мэйлээр ирүүлэхийг хориглоно.