Articles
  • ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
    ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 28 дахь хэсэгт  "Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг нэмэгдүүлж, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, байгаль хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын хамтын оролцоог хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг дэлхийн жишиг, олон улсын зарчимд тулгуурлан зохион байгуулах, тогтвортой санхүүжилтийн шинэлэг аргыг нэвтрүүлж удирдлага, зохион байгуулалт, боловсон хүчний чадавхийг сайжруулахаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулна" гэж заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн боловсрууллаа. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа цахимаар /boldbaatar@met.gov.mn/ ирүүлнэ үү.

    Хуулийн төслийг дараас линкээр татаж авна уу!

    https://we.tl/t-QCQcBvd5aQ