Мэдээ мэдээлэл
ЭВДЭРСЭН ГАЗРЫГ УРГАМАЛЖУУЛАХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ ЭВДЭРСЭН ГАЗРЫГ УРГАМАЛЖУУЛАХ СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

 

Ангилалтын код 13.020.99

Байгаль орчин. Эдвэрсэн газрыг ургамалжулах, Техникийн ерөнхий шаардлага

MNS 5918:2008

Environment.

Re-vegetation of destroyed land. General technical requirements

MNS 4918:2000-ийн оронд

MNS 4919:2000-ийн оронд

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн .... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... дүгээр тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь .... оны .... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн хүчинтэй. Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

 

1.    Зорилго

Энэ стандарт нь байгалийн хүчин зүйлс болон хүний үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг ургамалжуулахад тавих ерөнхий шаардлагыг тогтооно.

2.    Норматив ишлэл

Энэхүү стандартад дараах иш татсан стандарт, баримт бичгүүдийг хэрэглэв. Он заасан ишлэлийн хувьд зөвхөн иш татсан стандарт, баримт бичгүүдийг хэрэглэв. Үүнд:

-       MNS 5917:2008, Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн шаардлага

-       MNS 5915:2008, Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаар эвдэрсэн газрын ангилал

-       MNS 5916:2008, Газар шорооны ажлын үед үржил шимт хөрс хуулалт, хадгалалт

-       MNS 6252: 2011, Мод үржүүлгийн газар бордоо хэрэглэх

-       MNS 6507: 2015, Компост бордоо. Техникийн шаардлага

-       MNS 6253-2: 2011, Мод, сөөгний үр тарих. Техникийн шаардлага

MNS 2426:1977, Мод сөөгний төрөл загийг үрээр тарих. Техникийн шаардлага

-        MNS 6252: 2011, Мод үржүүлгийн газар бордоо хэрэглэх. Техникийн шаардлага

-       “Хангайн бүсийн бэлчээрийн менежмент”. Улаанбаатар, 2022

-       Д. Алимаа, П. Сүхбаатар. 2011. “Тэжээлийн ургамал тариалах агротехник” Улаанбаатар

-       Д. Алимаа. 2021. “Малын тэжээлд олон наст өвс тариалах агротехник” Улаанбаатар

-       С. Жигжидсүрэн, М. Бадам, Ц. Цэдэндамба, Л. Нямдаваа. 1980. Бэлчээр хадлан сайжруулах арга. Улаанбаатар, Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн (албан хэрэгцээнд)

 

3.    Техникийн шаардлага

3.1    Эвдэрсэн газрыг ургамалжуулахад тарих ургамлын зүйлийг ургамал-газарзүйн бүс, бүслүүр, ургах орчныг харгалзан дараах хүснэгтэнд заасны дагуу сонгох ба тухайн төсөлд хийсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан байгаль орчны төлөв байдлын үнэлгээг үндэслэнэ.

Эвдэрсэн газрыг ургамалжуулахад тарих ургамлын зүйлийн жагсаалт

 

Амьдралын хэлбэр

Бүс, бүслүүр

Мод

Сөөг, сөөглөг

Өвслөг

Уулын ойт хээрийн бүслүүр

сибирь Шинэс (Larix sibirica),

эгэл Нарс (Pinus sylvestris),

сибирь Нарс (Pinus sibirica),

сибирь Гацуур (Picea obovata)

 

алтайн Даланхальс (Lonicera altaica), тахир Тавилгана (Spirea flexuosa), дунд Тавилгана (Spirea media), сөөгөн Хус (Betula fruticosa), хуурамч хасаг Арц (Juniperus pseudosabina), дагуур Тэрэлж (Rhododendron dahuricum), өргөст Сарнай (Rosa acicularis), одой Харгана (Caragana pygmaea), хар үрт Чаргай (Cotoneaster melanocarpa), тэхийн шээг (Ribes diacantha), час улаан Долоогоно (Crataegus sanguinea), Өрөл (Malus baccata), манжуур Гандигар (Sambucus manjurica), сөөгөн Боролзгоно (Dasiphora fruticosa)

лени Ботууль (Festuca lenensis), томцэцэгт Даагансүүл (Koeleria macrantha), саман Хиаг (Ерхөг-Agropyron cristatum), сибирь Хялгана (Stipa sibirica), крыловын Хялганa (Stipa krylovii), байгаль Хялганa (Stipa baicalensis), нумраа Хунчир (Astragalus adsurgens), шүдлэг Сонгино (Allium bidentatum), анхил Сонгино (Allium odorum), шар Царгас (Medicago falcata), орос Царгас (Medicago ruthenica), бүнгийн Яргуй (Pulsatilla bungeana), турчаниновын Яргуй (Pulsatilla turchaninovii), бага Буржгар (Thalictrum minus), одой Сараана (Lilium pumilum), улбалзуур Сорвоо (Calamogrostis purpurea)

Хээрийн бүс

oдой Хайлаас (Ulmus pumila),

эгэл Нарс (Pinus sylvestris)

бяцханнавчит Харгана (Caragana microphylla), нарийн навчит Харгана (Caragana stenophylla), Бүнгийн харгана (Caragana bungei), улаан Харгана (Caragana leucophloea), шивүүрт харгана (Caragana spinosa) одой харгана (Caragana pygmaea), орог Тэсэг (Eurotia ceratoides), дэлхээ Тогторгоно (Kochia prostrata)

крыловын Хялганa (Stipa krylovii), том Хялгана (Stipa grandis), сибирь Хялгана (Stipa sibirica), саман Ерхөг (Agropyron cristatum), дагуур Цагаансуль (Elymus dahuricus), сибирь Цагаансуль (Elymus sibiricus), шүдлэг Сонгино (Allium bidentatum), анхил Сонгино (Allium odorum), шар Царгас (Medicago falcata), дагуур Хэрээннүд (Asparagus dahuricus), царсан Гүүнхөх (Scutellaria scordiifolia), байгаль Гүүнхөх (Scutellaria baicalensis), бага Хургалж (Hemerocallis minor), дагуур тарваган шийр (Thermopsis dahurica), дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata), сибирь Зүрөвс (Filifolium sibiricum), дагуур Хүжөвс (Haplophyllum dahuricum), Ацан цахилдаг (Iris dichotoma), дэрвээн Тарна (Polygonum divaricatum)

Цөлөрхөг хээр, цөлийн бүс

oдой Хайлаас (Ulmus pumila),

давссаг Заг (Haloxylon ammodendron),

олон цэцэгт Сухай (Tamarix ramosissima),

карелинийн Сухай (Tamarix Karelinii) болон бусад зүйлийн сухайг тариалж болно.

дэлхээ Тогторгоно (Kochia prostrata), орог Тэсэг (Eurotia ceratoides), бор Шаваг (Artemisia xerophytica), цагаан Шаваг (Artemisia gobica, A.caespitosa), бор Бударгана (Salsola passerina), коржинскийн Харгана (Caragana korshinskii), сибирь Хармаг (Nitraria sibirica), орос Махирс (Lycium ruthenicum), шивлээхэй Зээргэнэ (Ephedra equisetina), Прежевальскийн Зээргэнэ (Ephedra przewalskii), говийн Тост (Brachanthemum gobicum), монгол Мөнххаргана (Ammopiptantus mongolicus), гурвалсан Боролз (Ajania trifida), зүүнгарын Улаан бударгана (Reaumurea soongorica), монгол Азар (Calligonum mongolicum)

говийн Хялгана (Stipa gobica), сайрын Хялгана (Stipa glareosa), эмзэгтүрүүт Өлөнгө (Psathyrostachys juncea), таана (Allium polyrrhizum), хөмөл (Allium mongolicum), говийн Хэрээннүд (Asparagus gobicus), цөлийн ерхөг (Agropyron desertorum), Бүнгийн цахилдаг (Iris bungei)

Уулын нуга, голын татмын нуга

сибирь Жодоо (Abies sibirica),

сибирь Шинэс (Larix sibirica),

эгэл Нарс (Pinus sylvestris),

сибирь Нарс (Pinus sibirica),

сибирь Гацуур (Picea obovata)

 

Бургас (Salix)-ын төрлийн бүх зүйл,

азийн Монос (Padus asiatica),

сөөгөн боролзгоно (Dasiphora fruticosa),

бургас навчит Тавилгана (Spirea salicifolia),

хар Улаагана (Ribes nigrum)

 

 

 

 

 

ахарсорт Арвай (Hordeum brevisubulatum), нугын Биелэгөвс (Poa pratensis), соргүй Согоовор (Bromus inermis), монгол болон триниусын Улаантолгой (Agrostis mongolica, A. trinii), мөлхөө Хиаг (Agropyron repens), хижээл Сонгино (Allium senescens), шар Царгас (Medicago falcata), талын Дурваалиг (Phleum phleoides), нишингэдүү Ацтүрүү (Phalaris arundinacea), улбалзуур Сорвоо (Calamagrostis purpurea), хижээл Сонгино (Allium senescens), хүмхээл Сонгино (Allium shoenoprasum), хэвлэг Гиш (Vicia amoena), хулганы Гиш (Vicia cracca), шүдлэг Хошоон (Melilotus dentatus), ягаан Хүцэнгэ (Onobrychis sibirica), нугын Төмөрдээ (Lathyrus pratensis), дагуур Цагаансуль (дагуур Өлөнгө-Elymus dahuricus), сибирь Цагаансуль (сибирь Өлөнгө-Elymus sibiricus)

Нам хотос

элдэв навчит Улиас (Populus diversifolia), муркрофтын Жигд (Elaeagnus moorcroftii),

oдой Хайлаас (Ulmus pumila)

бариулт Бүйлээс (Amygdalus pedunculata), монгол Бүйлээс (Amygdalus mongolica), сибирь Гүйлс (Armeniaca sibirica), өргөст Эмгэн шилбэ (Athraphaxis pungens), гоолиг Бадаргана (Kalidium gracile), навчирхаг Бадаргана (Kalidium foliatum), бор Бударгана (Salsola passerina), шинэсэрхүү Бударгана (Salsola laricifolia), шар Хотир (Zygophyllum xanthoxylon), ахар навчит Баглуур (Anabasis brevifolia), регелийн Шар мод (Sympegma Regelii), регелийн Будраа (Iljinia Regelii), арзгар үрт Хармаг (Nitraria sphaerocarpa)

Хотир (Zygophyllum)-ын төрлийн өвслөг бүх зүйл, толбот Бэрээмэг (Arnebia guttata), цацагт Бэрээмэг (Arnebia fimbriata), Сэдэргэний (Convolvulus) төрлийн бүх зүйл, намхан Гишүүнэ (Rheum nanum), үсхий Суль (Psammochloa villosa), гололждуу Эмзэг түрүү (Psathyrostachys juncea), шар Дэмэг (Limonium aureum), Гмелиний тайжийн жинс (Echinops gmelinii), төвд Заантаваг (Erodium tibetanum), цөлийн Аргамжин цэцэг (Cistanche deserticola), Зүүнгарын Улаан гоёо (Cynomorium soongoricum), Эгэл нишэнгэ (Phragmites communis), нарийн цахилдаг (Iris tenuifolia), зузаан навчит Багдай (Dontostemon crassifolius)

 

3.2    Гадаад орны харь болон ганц, хоёр наст ургамлын зүйлийг нөхөн сэргээлтэд хэрэглэхгүй.

3.3    Хөрсний 10 хүртэлх см гүнд +10°C-с дээш дулаантай болсон үед тариалалтыг эхлэнэ.

3.4    Үр соёолох тохиромжтой температурыг магадлан итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулна.

3.5   Тарих ургамлын үрийг төсөл хэрэгжиж буй нутагт хүний үйл ажиллагаанд бага өртсөн газраас (<50 км радиуст) 7-9-р сард түүж бэлтгэнэ.

3.6   Уул уурхай, барилга байгууламж барих, газар тариалангийн үйл ажиллагааны улмаас доройтсон газрын хөрсийг боловсруулж тарина. Бэлчээр, хадлангийн газарт хөрсийг хавж тарьж болно.

3.7    Уул уурхай, барилга байгууламж барих, газар тариалангийн үйл ажиллагааны улмаас доройтсон газарт техникийн нөхөн сэргээлт хийсний дараа үржил шимт хөрсөөр хучилт хийгээгүй удсан талбайн өнгөн хэсгийг 18 см-ээс гүн сийрүүлсний дараа үржил шимт хөрсөөр хучна.

3.8    Хучилт хийх хөрсний механик бүтэц, үржил шим, уусмалын орчин нь холбогдох стандартын шаардлага хангахгүй тохиолдолд амьтан, ургамлын гаралтай органик бордоогоор бордох, механик бүтцийг сайжруулах арга хэмжээ авна. Органик бордоог MNS 6507: 2015 стандартад нийцсэн болон бусад органик, эрдэс бордоог хэрэглэнэ.

3.9    Хөрсний шинжилгээг магадлан итгэмжлэгдсэн лабораторид хийлгэсний дараа хэрэглэх органик бордооны төрөл, бордох хугацаа, тунг тогтооно.

3.10 Эвдэрсэн газрыг ургамалжуулахад тухайн газрын ургамлан бүлгэмдлийн онцлогийг харгалзан зонхилогч ургамлуудын үрийг хольж тарих нь зүйтэй. Тариалах үрийн хольцонд буурцагтаны үр 40-50%, үетэнийх 20-30%, бусад ургамлынх 20-30% байхаар тооцно.[АН1]  Үрийн хольцыг 1 га-д 60-90 кг байхаар тооцож тариална[АН2] .

3.11 Тариалах ургамлын үрийн хольцыг бэлтгэхдээ тухайн төсөлд хийсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасан ургамлан бүлгэмдэл дэх зүйл ургамлын бүрэлдэхүүнийг харгалзан үзнэ.

3.12 Ургамал тарих арга ажиллагааг тухайн талбайн цаг уур, газрын гадарга (налуу), хөрсний бүтэц, механик бүрэлдэхүүн болон бусад нөхцлийг харгалзан сонгоно.

3.13 Мод, сөөг, сөөглөг ургамлын үрийг тарих гүн, мөр хоорондын зай, үрийн нормыг MNS 6253-2: 2011, MNS 2426:1977 стандартын дагуу тооцно.

3.14 Эвдэрсэн газрыг ургамалжуулахад тариалах өвслөг ургамлын үрийг хүнд хөрсөнд 1.3-2.5 см, хөнгөн хөрсөнд 2.5-4 см гүнд суулгана.

3.15 Нөхөн сэргээлтэд тухайн нутагт ургадаг мод, сөөг, сөөглөг, өвслөг ургамлыг ашиглах чиглэлийг баримтална. Мод, сөөг, сөөглөг ургамлыг суулгацаар тариалахад дараах хүснэгтэнд заасан жишгийг баримтлах ба шаардагдах эрдэс бордооны тунг MNS 6252: 2011 стандартын дагуу тодорхойлж болно.

Мод, сөөг, сөөглөг ургамлыг суулгацаар тариалах жишиг

Бүс, бүслүүр

Ургамлын нэр

Эгнээ хоорондын зай (м)

Мөр хоорондын зай (м)

1 га-д тариалах норм (ш)

Уулын ойт хээрийн бүслүүр

хус, улиас, улиангар (Populus tremula), шинэс, нарс, гацуур

5

4

500

Хайлаас

4

3

833

Хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүс

Элдэв навчит Улиас, улиангар

4

3

833

Хайлаас

3

3

1111

Аль ч бүс, бүслүүрт

бүх төрлийн бургас болон гүйлс, буйлс, долоогоно, өрөл

2

1.5-2

2500-3333

Үхрийн нүд, бөөрөлзгөнө

3

1

3333

Чацаргана

4

1.5

1666

 

3.16 Мод, сөөгийг хавар цөл, цөлөрхөг хээрийн бүсэд 4-р сарын дундаас 5-р сарын дунд хүртэл хугацаанд, ойт хээр, хээрт 5-р сарын эхнээс 6-р сарын эхэн хүртэл тарьж болно. Намар аль ч бүсэд газар хөлдөхөөс 20-оос доошгүй хоногийн өмнө буюу 09-р сарын 25-наас 11-р сарын 01-ний өдрийн хооронд нөхөн сэргээлтийн талбайд тарьж суулгана.

3.17 Нөхөн сэргээлтэд тарих модны суулгацын өндөр 1.5 м-ээс доошгүй, 2-3 буюу түүнээс дээш салаа мөчиртэй, жимс жимсгэнийн суулгац 50 см-ээс намгүй, 2-3 салаа мөчиртэй байна.

3.18 Нөхөн сэргээлтэд тарих бүх төрлийн материал (үр, суулгац зэрэг) нь өвчин, хортонд нэрвэгдээгүй, хөлдөж гэмтээгүй эрүүл бөгөөд хэвийн хөгжилтэй байна.

3.19   Тариалсны дараа олон наст ургамлын соёололт, мод, сөөгний суулгацын ургалтын байдлыг харгалзан нэмж тарих буюу шаардлагатай гэж үзвэл агротехникийн бусад арга хэмжээг явуулна.

3.20   Эвдэрсэн газрыг ургамалжуулж буй ажлыг бордоо бэлтгэх, ургамлын үр тарьж байгаа үед, 2 дахь жилийн 8-р сард хянах нь зүйтэй бөгөөд ургамалжуулсан ажлын үр дүнг 3 дахь жилд нь төр захиргааны холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Мод, мөөг, сөөглөг ургамлын амьдрамж 70%-иас дээш болоход, өвслөг ургамал 90%-иас дээш амьдрамжтай болсон тохиолдолд хүлээж авна.


 [АН1]С. Жигжидсүрэн, М. Бадам, Ц. Цэдэндамба, Л. Нямдаваа (1980); Алимаа (2011) нарын бүтээлүүд, мөн Хятад улсын элсний нүүдэл сааруулах стандартаас (CN 108323368 A) дараах 3 хувилбарыг авч, дундажлан оруулсан болно:

1.    буурцагтаны үр 40% хүртэл, үетэнийх 30% хүртэл, бусад ургамлынх 30%

2.    буурцагтаны үр 60% хүртэл, үетэнийх 20% хүртэл, бусад ургамлынх 20%

3.    буурцагтаны үр 40% хүртэл, үетэнийх 30% хүртэл, бусад ургамлынх 30%

Ч. Бадарч (1972) туршилт судалгаагаар  холимог үрийн нормыг (жижиг үртэй тохиолдолд) 1 га-д 85-98 кг гэж тодорхойлжээ.  [АН2]CN 108323368 A-д 1 га-д 60-90 кг тохирно гэж үзсэн байна.