Мэдээ мэдээлэл
ДОЛОО ХОНОГИЙН ТАЙЛАН ДОЛОО ХОНОГИЙН ТАЙЛАН

 

 

МОНГОЛ УЛС ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЖ, ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА ДЭЛХИЙН ГАЗРЫН ЗУРАГТ ТЭМДЭГЛҮҮЛЛЭЭ

“МАЗААЛАЙ” олон Улсын мөсний баярын нээлтийн арга хэмжээний онцлох үйл явдал нь Монгол Улс Гиннесийн дээд амжилтыг тогтоох байв. Өөрөөр хэлбэл 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар 1 цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН МӨСӨН УРЛААЧДЫН ТЭМЦЭЭНД ФРАНЦЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТЭРГҮҮН БАЙРЫГ ЭЗЛЭВ

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “МАЗААЛАЙ” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save MAZAALAI” олон Улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Тайван, Франц, Америк болон Монголын уран бүтээлчид оролцож, 12 мөсөн сийлбэрийг өөрсдийн уран сэтгэмжийн хүрээнд хийж, дүнгээ гаргав.

УРАЛДААНД ДАРААХ ОРНЫ БАГУУД ШАЛГАРАВ

Нэгдүгээр байрт:- Франц Улсын баг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Хоёрдугаар байрт:- Монгол Улсын баг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Гуравдугаар байрт:- Бүгд найрамдах Саха Улс /Якут/-ын баг                                                                                                                                                                                                                                                                                                                                       Тусгай байрт:- ОХУ-ын уран сийлбэрчид орлоо. Уралдаанд оролцсон нийт баг, уран бүтээлчдэд баяр хүргэе.

ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ /https://weather.gov.mn/ САЙТЫГ ШИНЭЧЛЭН ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Цаг уурын 1985 оноос хойших өнөөдрийг хүртэлх /өдөр бүр/мэдээллийг хурдан, шуурхай, хялбар аргаар авах боломжтой http://archive.namem.gov.mn/ вэбсайтыг Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн дэмжлэгтэйгээр хийв.

БАГА ЗАРДЛААР НҮҮРС ТӨРӨГЧИЙГ ШИНГЭЭХ, ХАДГАЛАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР ОЛОН ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙВ

Уулзалтаар Монгол орны газар ашиглалтын салбараас ялгарах хүлэмжийн хий, хөрсний органик нүүрстөрөгчийн тархац, нөөц, хээрийн бүсийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүн, түүнд нөлөөлөх хүчин зүйл сэдвээр холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын зарим үр дүнг сонсон харилцан санал солилцлоо.

ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ИДЭР СУМЫН ЯМААТ ХЭСЭГТ 200 КГ ХУЖИР ТАВИВ

Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж ажиллалаа. Отгонтэнгэрийн УТХГ-т одоогийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модонд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ АРГА, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН 6 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД “НОГООН ГЭРЧИЛГЭЭ” ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ногоон хөгжлийг дэмжиж, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй техник технологийг нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг бодлогоор дэмжих, урамшууллын оновчтой хөшүүргийг бий болгох чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Байгальд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, тэдний байгальд ээлтэй арга, технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгож байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ "ХӨХ БААВГАЙ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн Газраас Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилт тавьсан ба уг зорилтын хүрээнд GoMongolia – “Өөдөө тэмүүлэх Монгол” үндэсний зорилтод тулгуурлаж “Хөх баавгай” аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ СВИЧ-ЭШИА ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ "ДУЛААН ШИЙДЭЛ II" ТӨСӨЛТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

"Дулаан шийдэл II" төслийн хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбар дахь уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлогын зөвлөмж, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл боловсруулахад ажиллах юм.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК - ЗЭРЛЭГ АМЬТДАД ЗОРИУЛАН 100 БООДОЛ ӨВС БАЙРШУУЛАН БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Зүүн цанхийн уурхайн гэрээт олборлогч “Ти Эн” Түншлэл компанитай хамтран Байгаль орчны мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, операторууд энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хангинах-ын хаданд зэрлэг амьтдад зориулан 100 боодол өвс тараан байршууллаа.

ХОНЬ БА ТАХЬ УСНЫ БАЯНБҮРД ГАЗАРТ БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАВ

Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн нийт нутаг дэвсгэрт 2024 оны 01 сарын 17-19-ний өдрүүдэд хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлэн ажиллалаа. Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт цас их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.

ОРОН НУТАГ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьж, уг зорилтын хүрээнд  2024 онд 492000 ширхэг модны тарьцыг Төв аймагт нийлүүлж, хамтран ажиллахаар боллоо.

ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Тус хамгаалалтын захиргааны албан хаагчид тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, тусгайлсан газруудад байрлуулсан камеруудын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг шалгав. Мөн шалгалтын явцад тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар нэвтэрсэн иргэнд торгуулийн арга хэмжээ авч ажиллаа. 

СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ын 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 02 тоот ус ашиглах гэрээг дүгнэлээ.

ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сав газрын усны балансыг олон жилийн дунджаар гаргахад 1,802,683,050 м3/жил байна. Харин сав газрын 2023 оны ус ашиглалтын балансыг 2022 оны хүн ам, малын тоо толгойгоор гаргахад 7,456,884.3 м3/жил байна. Энэ нь өмнө жилээс 1,222,54,9 м3 усаар ашиглалт нэмэгдсэн байгаа боловч усны баланс болон ус ашиглалтын балансыг харьцуулж үзэхэд ямар нэгэн эрсдэлтэй зүйлгүй хэвийн зохистой байна.

ХАР - УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хар-Ус, Хар нуурууд болон Ховд голын сав дагуух байгалийн нөөц баялгийг хамгаалах, хууль бусаар загас агнах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох, арилгах иргэдэд байгаль орчны багц хуулийг сурталчлах зорилготой байнгын эргүүл, хяналт шалгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ-ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА 

 

Сав газарт хамрагдах уул уурхай, баяжуулах үйлдвэрүүдэд “Усны тухай хууль”, “Ус

 

бохирдуулсны төлбөрийн тухай хууль”, ус ашиглалтын тайланг хэрхэн тайлагнах, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөл хаягдал усны дүгнэлт байгуулахад анхаарах асуудлууд мэргэжлийн зөвлөмжөөр хангах цахим сургалтыг ус ашиглагч аж ахуй нэгж байгууллагад өгөв.

ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

            Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн сургалтыг Усны газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Уур амьсгалыг хамгаалах стратегийн талаарх бодлогын хэлэлцүүлэг, мэдлэгийн менежмент төсөл (DIAPOL-CE)”-тэй хамтран төвийн бүсэд орших Сав газрын захиргааны мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Уулын болон ойн туруутан амьтдын байршил нутгийн судалгаа хийж, хужир, өвс тавих шаардлагатай газар нутгийн судалгаа гаргаж, зарим газар өвс тавьж биотехникийн арга хэмжээ авав. Хязгаарлалтын бүс нутаг болох Ховд аймгийн Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган сумдын нутгаар хотгор газраа 40-50см, ууландаа 20-30см зузаан цастай байна.  

ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа Хяргас нуурын БЦГ-т хяналт шалгалтаар ажиллаа. Энэ үеэр Хяргас нуурын БЦГ-т сэргэн нутагшиж байгаа цагаан зээрэнд давс, өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажиглалт судалгаа хийж ажиллаа.

МЯНГАН УГАЛЗАТЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар “БОЯБХУАӨДЗ” /KFW/ төслөөс санхүүжүүлж “Байгаль хамгаалагчийн ажлын байр”-ыг сурталчилсан контент бэлтгэж буй мэргэжилтнүүд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хариуцсан бүс нутагт ажиллав. Энэ үеэр хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид зэрлэг амьтдын байршил нутагт борог өвс, хужир шүү тавьж биотехникийн арга хэмжээ авлаа.

ХЯРГАС НУУР – ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Тус сав газрын хэмжээнд төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн болон байгалийн горимыг хянах зориулалт бүхий автомат болон хагас автомат газрын доорх усны мониторинг, хяналт шинжилгээний 5 цооног буюу Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт, Жинст багт, Дөрвөлжин сумын хайрханы хөндийд, Шилүүстэй сумын төвд, Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд байдаг. Газрын доорх усны хяналт шинжилгээний мониторингийн 1-р цооногийн 2024 оны 1 дүгээр сарын хэмжилтийг гар логер багажаар авч Завхан аймгийн Ус, Цаг Уур орчны шинжилгээний төв хүргүүлэн groundwater.mn сайтад байршууллаа.

ХАР УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Ховд аймгийн  Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт, шалгалтаар Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хууль бусаар байгалийн нөөц баялгийг ашиглах, бэлтгэх, ан амьтан агнах, барих, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчилд холбогдох арга хэмжээ авав.

БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА

Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран сав газарт хамаарах суманд үйл ажиллагаа явуулдаг ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагын ус ашиглалтын байдал, кемпийн зохион байгуулалт, ариун цэврийн байгууламжтай танилцаж, 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэв.

ТУЖИЙН НАРСНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III төслөөс тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад Эко танхим байгууллаа.

АРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Архангай аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тамирын жавар” мөсний баярын арга хэмжээг энэ жилээс эхлэн WINTERLAND ICE FESTIVAL болгон өргөжүүлж, Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо, ARA complex-тэй хамтран гурван өдрийн турш монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгаа сурталчлах зорилготойгоор зохион байгууллаа. ХАН ХӨХИЙН НУРУУНЫ УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА Хяргас нуурын БЦГ-т Агнуур зохион байгуулах тухай БОАЖ-ын сайдын 2024 оны 1 дүгээр сарын 10-ны А/13 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид байнгын пост гаргаж эргүүл хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.

МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны ажилчид Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийн орчинд 6 ширхэг хогийн сав хийж байрлуулав.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 СУМДЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА                                                                                                                                                                              Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн ГХУСАЗөвлөл, Прокурорын газартай хамтран сумдын байгаль орчны хяналтын Улсын байцаагч, байгаль хамгаалагч, Бат-Өлзий сум дахь Сум дундын ойн ангийн албан хаагчдын нэгдсэн сургалт, семинар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

“ДАРХАН ЦОМ-2024” МӨСНИЙ СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Өвлий аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд мөсний загасчлалын “Дархан цом-2024” аймгийн аварга шалгаруулах тэмцээн 1-рсарын 13-ны өдөр “Түшиг уул” ХХК-ны Хиймэл нуурт явагдаж нийт 26 тамирчид оролцлоо. Уг тэмцээнд зөвхөн Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа иргэдээс бүрдсэн баг тамирчид олон улсын дүрмийн дагуу өрсөлдөв.

УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Тариалан сумын байгаль орчны тасагтай хамтран “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт болон тухайн газарт гэрээгээр тогтоосон цэгт үйл ажиллагаа явуулж байгаа асуудлаар хяналт шалгалт хийв. Шалгалтаар нягталж хэмжих, нөхөрлөлийн гишүүдийн тоо судалгаа, мэдээлэл, суурьшлын бүсийн асуудал, нөхөрлөлийн гишүүдийн сургалтад хамрагдаж сертификат авсан эсэх, орчны бохирдлын асуудлууд, ялангуяа аюултай хог хаягдал болох батарей, түүнийг хэрхэн цуглуулж, устгаж байгаа байдал зэрэг томоохон асуудлуудыг хянаж шалгаж, судалгаа мэдээлэл авч ажиллав

 УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ “УГТАМ УУЛ” БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР

Дорнод аймгийн хэмжээнд цас ихтэй, цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын тусгай хамгаалалттай “Угтам уул” байгалийн нөөц газарт зэрлэг амьтдын идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахаар өвс тэжээл, хужир шүү тавих биотехникийн арга хэмжээг Улсын тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаа, Байгаль хамгаалалтын захиргаад хамтран зохион байгууллаа.

           УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА 

“ХӨХ БААВГАЙ ХӨВСГӨЛ” тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Ойн тухай хууль, ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал солилцох уулзалт, хэлэлцүүлэгийг БОАЖ-ын сайд, ТХГНБЗГ-ын дарга, ойн газрын дарга, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зохицуулагч нарын хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн 15 сумдад зохион байгуулж Улаан тайгын УТХГ-ын орчны бүсийн ажиллахад хамтран ажиллалаа. Уулзалтад орчны бүсийн 4 сумын 300 гаруй иргэд оролцож санал хүсэлтээ солилцлоо.

 МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Алтай Таванбогдын БЦГазрын “Шивээт хайрхан”, “Талдгийн их уул”, “Сонгионт” орчны бүс болох “Мухар”, Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,”Б” хэсэг түүний орчны бүс “Хүрэнхайрхан”, “Хармагнай” орчимд Аргаль хонь-Ovis ammon (Linnaeus.,1758) (Янгир ямаа Capra sibireica  Pallas.,1776) (Халиун буга Сerves elaphus Linnaeas.,1758)  зэрэг амьдын идэш  тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор байгаль хамгаалагчид болон сумдын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч  биотехникийн арга хэмжээг 6 удаа 8 цэгт нийт 260 боодол өвс, 9 тн давс тавив.

 БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улаанхус сумын агнуурын бүс нутаг болох Агуйт Хатуу , Мянган уулын зэрлэг амьтдад зориулан (Янгир ямаа, Аргаль ) Хяналтын Байцаагч, Байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар өвс тэжээл тавив. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос шийдвэрлэгдсэн хөрөнгөөр Толбо сумын ЗДТГазрын БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч идэвхтэн байгаль хамгаалагч нар 01 дүгээр сарын 22-ны өдөр Толбо сумын Борт уулын зэрлэг амьтдад зориулан (Янгир ямаа ) 50 боодол өвс тараан байршуулан ажиллав.

УВС НУУРЫН АЙ САВЫН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ II, III төслийн санхүүжилтээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн Орчны бүсийн сумдын ЕБС-дад Эко танхимын тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулав.

ОРХОНЫ ХӨНДИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагт байрших туруутан амьтдад биотехникийн арга хэмжээ авлаа.  Мөн Бат-Өлзий сумын 6 дугаар баг, Битүүт хэмээх газарт зэрлэг ан амьтдад зориулан 20 боодол өвс тараан байршууллаа. 

АРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОШТ

ӨВЛИЙН ЦАСНЫ ЯВУУЛ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ - Ихтамир, Цэнхэр сумдын нутаг дахь зогсоол цэгүүдэд өвлийн цасны хэмжилтийг инженер, техникийн ажилтан, албан хаагч нар технологийн дагуу хийж гүйцэтгэлээ. Уг хэмжилтийг аймгийн нийт 19 сумын нутаг дэвсгэрт багийн түвшний 101 зогсоол цэгт хийв.

 ХӨХ СЭРХИЙН НУРУУНЫ УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргаа Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Нүцгэн салааны Улаан хөндий хэсэгт идэвхтэн байгаль хамгаалагчдын оролцоотойгоор уулын туруутан амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгууллаа.

 ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

САНСАРЫН ДОХИОЛОЛТ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монголын хөхтөн судлалын нийгэмлэгтэй байгуулсан нэн ховор, ховор амьтны шилжилт хөдөлгөөнийг судлах зорилгоор сансрын дохиололд хүзүүвчний мэдээлэл хүлээн авах, боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран Эрдэнэ сумын Зарман багийн нутагт 2 толгой хар сүүлт зээр хүзүүвчлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Caption