Мэдээ мэдээлэл
"ЦЭВЭР АГААР, ХӨХ ТЭНГЭР" ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА "ЦЭВЭР АГААР, ХӨХ ТЭНГЭР" ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

АГААРЫН ЧАНАРЫГ ТОЙРСОН АСУУДЛЫН ТАЛААРХИ МЭДЛЭГ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2019 оны 11-р сарын 26ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 9 дүгээр сарын 7-ны өдрийг агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг дэмжих, цааш улам өргөжүүлэх зорилготойгоор "Цэвэр агаар, хөх тэнгэр" өдөрлөгийг дэлхий нийтээр тэмдэглэхийг уриалсан байдаг. Энэ хүрээнд, БОАЖЯ-наас хамтрагч Олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд, бусад албан байгууллагууд, ТББ-уудтай хамтран агаар, орчны бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд болон бусад арга хэмжээний талаар олон нийтэд танилцуулах, мэдээлэх зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 5 - 10-ны өдрүүдэд олон талт чиглэлээр ажиллаж байна.

Үүнийнэг жишээ нь,АХБ-ны Техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй TA-9608 тоот буюу “Агаарын чанарыг сайжруулахтай холбоотой мэдлэг, үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”- ийн хүрээнд хийгдсэн ажлуудын нэг болох Мэдлэгийн эмхэтгэлийг танилцуулж байгаадаа таатай байна. Энэхүү эмхэтгэлд Агаар мандалд оршдог чухал элементүүд юунаас болж ихээр бохирдож байгаа талаар болон Ази тив дэх улс орнуудын агаарын чанартай холбоотой статистик мэдээллийг харьцуулсан байдлаар судалсан судалгаа, агаарын бохирдлыг багасгах талаар бусад орнуудын сайн туршлагууд ямар салбар дээр хэрхэн хийгдэж байгаа талаарх цогц мэдээллийг товч байдлаар оруулсан болно.

Эмхэтгэлийн давуу тал нь энэ чиглэлээр бодлого, шийдвэр гаргагч завгүй улстөрч, хэвлэл мэдээллийн ажилтан, салбар, хөгжлийн мэргэжилтэн, судлаач, оюутан болон сонирхогч олон нийтэд шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг цэгцтэйгээр нэг дор өгөх зорилготой бөгөөд цахим хэлбэрээр гарсан юм. Эхний ээлжид эмхэтгэлийн англи хувилбарыг толилуулж байна.

Монгол хувилбарыг удахгүй тавигдана.

Төслийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах линкээр нэвтрэн орно уу?

51347-001: Strengthening Knowledge and Actions for Air Quality Improvement | Asian Development Bank (adb.org)

Caption

 

Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption
Caption