Мэдээ мэдээлэл
БОГИНО ХУГАЦААНЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ АЖИЛД АВНА БОГИНО ХУГАЦААНЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ АЖИЛД АВНА

 

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

БОГИНО ХУГАЦААНЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх НАП” төсөл нь богино хугацааны (4 сарын туршид нийт 20 хоног ажиллах) хуулийн зөвлөхийн ажлын байрыг зарлаж байна.

Хуулийн зөвлөх нь НАП төслийн хүрээнд байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээнүүдийг судлан төслийн удирдлага, төслийн багт зөвлөгөө өгөх, зохих засаж сайжруулах шаардлагатай арга хэмжээг авах тухай санал боловсруулах үндсэн үүрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг төслийн нэгжээс авна уу.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Боловсрол:

          Хууль зүйн ухааны бакалаврын зэрэгтэй. Магистр болон докторын зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага:

          Хуульч, эрх зүйчээр 15 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх; 

          Гэрээ, хөдөлмөр эрхлэлт, худалдан авах ажиллагааны талаарх Монгол Улсын хууль тогтоомж түүний хэрэгжилтийн талаар мэдлэг болон бодит туршлагатай байх;

          Монгол Улсын хуулийн дагуу татвараас чөлөөлөх тухай зөвлөгөө өгч байсан туршлагатай;

          Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чадвараа харуулсан байх;

          Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зуучлал, шүүх хуралд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно;

          Гадаадын байгууллага/хөрөнгө оруулагчдын оролцоотой хийж гүйцэтгэсэн ажлын туршлагатай бол давуу тал болно;

          Хэлний мэдлэг: Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний зохих хэмжээний чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

          Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай  байх;

          Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох;

          Нарийн мэргэжлийн асуудлаар хэлэлцээ хийх;

          Зарчимч, үнэнч шударга, асуудлыг оновчтой шийдвэрлэх чадвартай, олон ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэх чадвартай байх;

          Итгэл төрүүлэх, итгэлцлийг бий болгох;

          Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх;

          Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргах чадвартай байх;

          Компьютерын өндөр ур чадвартай (MS Office, интернэт).

 

Сонирхсон хүмүүс монгол, англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар, 3 тодорхойлолт  болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг nap.mongolia19@gmail.com цахим шуудангаар 2023 оны 1 дүгээр 27-ны 15.00 цагаас өмнө ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ БИЧНЭ).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Холбоо барих утас: 77091142