Articles
  • БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ (WCS)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ (WCS)-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

    Оюу Толгой ХХК-тай хамтран хэрэгжүүлдэг “Өмнийн говийн хууль бус ан,тэдгээрийн гаралтай эд эрхтэн бүтээгдэхүүний худалдааг бууруулах” төслийн хүрээнд Монголд анх удаа СМАРТ арга зүйг нэвтрүүлээд буй аж. Байгаль хамгаалагч болон хууль сахиулах байгууллагуудын Эргүүл, хяналт шалгалтыг үр дүнтэй, чанартай хийж хэрэгжүүлэхэд түлхэц болгох үүднээс дэвшилтэт технологийн “СМАРТ” программын цогц шийдлийг эхний ээлжид байгаль хамгаалагчдын хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-тэй хамтран цаашид дээрх “СМАРТ” технологи нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөр бэлтгэж явуулах зэрэг асуудлаар хамтран ажиллах чиглэлээр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг “СМАРТ” аппликейшн нь хэрэглээнд нэвтэрснээр тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, ажиглалт, тухайн бүс нутагт хийх байгаль хамгаалагчийн эргүүл шалгалт, аюулгүй байдалд техникийн шийдэл ашиглан цахимаар хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн нэгдсэн сантай болж буйгаас гадна байгаль хамгааллын бүх үйл ажиллагааг газар дээрээс нь түргэн шуурхай мэдээлэх, оновчтой төлөвлөлт хийж, үр дүнг тооцон дүн шинжилгээ, тайланг үнэлэх боломжтой юм. Түүнчлэн байгаль хамгаалагч нарт тодорхой орон зайд хяналт шалгалт зохион байгуулж эргэн тайлагнах арга хэрэгсэл (SMART)-ийн дагуу өгөгдөл, мэдээллийг цуглуулах улмаар сүлжээтэй газарт автоматаар мэдээлэл дата серверт илгээгдэх (холбогдох), мэргэжилтэн нь тухайн цаг үед шууд харах, эргүүлийг дахин төлөвлөх зэрэгт ач холбогдолтой юм. Ингэснээр дээрх нэр бүхий захиргаад эргүүл хяналт шалгалтын мэдээллийг БОАЖЯ дээр хүлээн авах тухайн цаг үед шууд нутаг дэвсгэрийг бүхэлд харах нөхцөл бүрдэж байна. Түүнээс гадна мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус программын тусламжтай авч хэрэгжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах боломжтой.

    “СМАРТ” программыг эхний ээлжид байгаль хамгаалагчид ашиглах бөгөөд цаашид сайжруулан хөгжүүлэлт хийж, төрийн захиргааны төв байгууллагуудын хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж. Энэхүү “СМАРТ” цогц удирдлагын системийг дэлхийн 60 гаруй улс орон ашигладаг төдийгүй 17 улс Засгийн газрын түвшинд хэрэглээндээ нэвтрүүлжээ.