Мэдээ мэдээлэл
  • Армида Алисжабана: Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаагаа нэгтгэн, хойшлуулахгүй арга хэмжээ авах шаардлагатай

    Армида Алисжабана: Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаагаа нэгтгэн, хойшлуулахгүй арга хэмжээ авах шаардлагатай

    Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, экосистем, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул Ази, Номхон далайн бүсийн орнууд үйл ажиллагаагаа нэгтгэж, хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатайг АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабана НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /UNESCAP/-ын "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт"-ыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

    Тэрбээр, “Энэ удаагийн чуулга уулзалтын дүнд хамтын ажиллагаанд үндэслэн чадавхыг бэхжүүлэх, агаарын чанарыг сайжруулахад 2 талт, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллахыг уриалж байна. Уур амьсгал, цэвэр агаартай холбоотой үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр агаарын бохирдол, хорт хийг багасгахад амжилт гаргаж чадна” хэмээсэн юм.

    АНДЭЗНК-ын гишүүн орнууд тус комиссын Байгаль орчин, хөгжлийн хорооны 7 дугаар чуулганаар гишүүн орнууд агаарын бохирдлыг багасгах чиглэлээр амлалт авч, үйл ажиллагааны хөтөлбөр баталсан. Тодруулбал, агаарын менежментийг сайжруулахад улс орнууд бодлого чиглэл гаргах, бүс нутгийн түвшинд үйл ажиллагааны арга хэлбэрийг тодорхойлох, улс орнууд хоорондоо мэдээлэл дамжуулах, эрсдэлийн болон шар шороон шуургатай холбоотой судалгаа хийж, хөтөлбөр боловсруулан, хор уршгийг арилгахаар болжээ.

    Чуулга уулзалт дэлхийн хамгийн хүйтэн, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг хотод болж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр тэмдэглээд, “Хөгжиж буй орны хувьд агаарын бохирдол нь өвлийн хүйтэн, хоцрогдсон техник технологиос үүсэж байна. Иймд сэргээгдэх эрчим хүч, эко автомашин түлхүү ашиглан, ногоон ажлын байр бий болгосноор хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, байгальд ээлтэй, эрүүл мэндэд тохирсон стандарттай үйлдвэр, технологи, байгууламжтай байхыг эрмэлзэж байгаа”-гаа хэлсэн юм.

    Манай орны хувьд утаанаас гадна тоос, тоосжилт, газрын хөрс, дотор агаар орчны бохирдол асуудал болоод байгаа. Өвөл агаарын бохирдол 60 хувь хүрдэг бол жилдээ 30 хувийн бохирдолтой байна. Харин “Улаанбаатар хотод 2019 оноос түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноор бохирдол багассан. Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод нийслэлийн агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар багасгах, 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлсэн”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы оролцогчдод илгээсэн илгээлтдээ дурдав. Тус илгээлтэд, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад БНСУ, БНХАУ, Япон улстай хамтран ажиллах, хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна” гэжээ. Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллага "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн, одоогоор 32 сая мод шинээр тариад байгаа. 

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын газрын дахин төлөвлөж, орон сууцжуулах, автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг багасгахад евро-5 ангиллын бензин, дизель түлшний импортын эзлэх хувь хэмжээ, эдийн засгийн хэмнэлттэй цахилгаан тэжээлт автомашины тоог нэмэх, гэр хороололд яндангүй бүс тогтоож, нийт эх үүсвэрийн 25-аас доошгүй хувийг ойрын хугацаанд хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх зэрэг үе шаттай арга хэмжээ авч байгаа билээ. 

    Агаарын чанарын менежментийг сайжруулахад шинжлэх ухаан, бодлогод суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор олон талт, бүс нутгийн, үндэсний оролцогч талуудад Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулах, бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн бодлого, техникийн хамтын ажиллагааны чиглэл, арга хэлбэрийг боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн, агаарын бохирдлын асуудлаар олон талт, олон улсын хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны механизмд бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийн оруулах хувь нэмрийг хэлэлцэх, агаарын чанарын стандарт, мэдээ баримттай ажиллах ажлын хэсгүүдийн хэлбэрийг тодорхойлох юм.

    ДЭМБ-аас 2021 онд гаргасан Агаарын чанарыг үнэлэх аргачилсан зааварт дурдсанаар, гадаад, дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх судас, амьсгалын замын өвчлөлтэй холбоотой жилд 7 сая нас баралт бүртгэгдсэн байна. Нас баралтын гуравны 2 нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүс нутагт бүртгэгдсэн нь энэ бүс нутгийн эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын өсөлттэй холбоотойг тогтоожээ.

    Үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдэх “Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт”-ын үеэр олон улсын 12 байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийн аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн зохион байгуулж байв.

    Чуулга уулзалтын дүнд агаарын бохирдол, түүнийг шийдэх арга замын талаар олон талт хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл цуглуулах, шилдэг туршлага солилцох боломж нөхцөл бүрдэхийн зэрэгцээ агаарын чанарын менежментийг сайжруулах, санхүүгийн эх үүсвэр бий болгох, хил дамнасан агаарын бохирдлыг шийдэхэд чиглэсэн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон зэрэг агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нэмж байна. Мөн бүс нутгийн агаарын бохирдлын хяналт, мониторингийн нэгдсэн системтэй болох, хариу арга хэмжээний механизмтай болж байгаа юм. 

    "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт" нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулах "СОР 17" буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

    БОАЖЯ-наас чуулга уулзалтад оролцож буй төлөөлөгчдийг Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл байдалтай танилцуулах, агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй технологийн шийдлийн тухай мэдээлэл өгөх аялал зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлт, цэвэр эрчим хүчний эх үүсвэрийн ашиг тус, хүн амын эрүүл мэндийг сайжруулах, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал, түлшний зардал сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажил, тулгарч буй сорилтуудыг танилцуулах аж.

    Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар БОАЖЯ, НҮБ-ын АНДЭЗНК, НҮБ-ын БОХ, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP), Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж байна. Уулзалтаар агаарын чанарын үнэлгээг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх сэдвээр 53 орны 200 гаруй төлөөлөл санал солилцож байна.

    "Цэвэр агаар-Дээд түвшний чуулга уулзалт маргааш үргэлжилнэ. 

    Мэдээллийн эх сурвалж https://montsame.mn/mn/read/313898