Мэдээ мэдээлэл
АНУ-ЫН  ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ОЙН АЛБАНЫ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА АНУ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ОЙН АЛБАНЫ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны төлөөллийг хүлээн авч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү Олон Улсын хөтөлбөрийн зорилго нь зэрлэг амьтан, ургамлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд орших бөгөөд төслийн хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.
Үүнд:
1. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэргийн шинжтэй худалдаа наймаанд онцгой анхаарч, уг асуудлаарх ойлголтыг сайжруулах;
2. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэрэг, наймаа, түүнтэй холбоотой байгалийн нөөцийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах үр дүнтэй стратегийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах;
3. Зэрлэг амьтан, ургамлын гэмт хэрэг, наймаатай тэмцэх үндэсний, бүс нутгийн болон олон улсын сүлжээ, хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг бэхжүүлэх юм.
Уг төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого хөтөлбөрт туссан Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах зорилтын хэрэгжилтийг хангах юм.
 
Caption
 
Caption
 
Caption
 
 
Caption