Мэдээ мэдээлэл
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА
    ТЕНДЕРИЙН УРИЛГА

      ТЕНДЕРИЙН УРИЛГА

    ЛАСН-2022-Т-01

    Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хэрэгжүүлж буй “Их говийн нүүдэлч малчдыг дэмжин хавтгай тэмээг хамгаалах” төслийн хүрээнд, зэрлэг амьтны усан хангамжийг сайжруулах зорилгоор Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсгийн хамгаалалтын бүсэд орших  Сэгс Цагаан богдын ар - Баянсайр (Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг), Хатан суудлын (Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутаг) гүн өрмийн худгийн цооног, орчны бүсэд хамаарах Цагаан дэрс (Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг), Тооройн хойд хоолойн (Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг) гүн өрмийн худгийн цооногт иж бүрэн нарны өргүүр суурилуулах, хамгаалалтын бүсэд орших Буурын хярын худгийг түшиглэн (Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сумдын зааг нутаг) хөв байгуулах тендерт уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой, эрх бүхий мэргэжлийн байгууллагуудыг урьж байна.   

    Сонирхсон этгээд дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг бүрдүүлж, 2022 оны 07-р сарын 29-ний 18 цаг 00 минутаас өмнө ЛАСН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газарт дараах цахим хаягаар ирүүлнэ. Цахим хаяг: bilguun.batkhuyag@zs-compass.org

    Бүрдүүлэх материал:  

    ·         Хуулийн этгээдийн танилцуулга, ажил гүйцэтгэх баг, ур чадвар, туршлага, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг

    ·         Тухайн зарлагдсан ажилтай холбоотой гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээний хуулбарын хамт

    ·         Сонирхсон этгээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна (Улсын бүртгэлийн гэрчилгээ, тус хуулийн 14.1.2-нд заасан нөхцөл үүсээгүй талаарх татварын байгууллагын тодорхойлолт, 14.1.4 болон 14.1.7-нд заасан нөхцөл байдал үүсээгүй талаарх шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өр төлбөргүй талаарх харилцагч банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан).

    ·         Техникийн болон үнийн санал

    Ажлын даалгаврыг хавсаргав.

    Тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг дараах утсаар авч болно. Үүнд: 77 11 1138

    ЛАСН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар

    Монгол Улс, Улаанбаатар хот,

    Сүхбаатар дүүрэг, VI хороо, Монре-Импекс-301/302

     

     

     

    САНАЛ ИРҮҮЛЭХ АЖ АХУЙН

    НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

     

    1.    Худаг тус бүр дээр тооцсон төсөвтэй байна.   

          4. Магадалшгүй ажлын зардал, Захиалагчийн хяналтын зардал зэргийг тооцож төсөвт  тусгасан байна.

           5. Ажлыг хийж гүйцэтгэх хугацааны график ирүүлэх.

           6. Үнийн саналаа дараах маягтаар дээрх бүрдлийн хамтаар ирүүлнэ.

     

    ҮНИЙН САНАЛЫН МАЯГТ

    [огноо]

    (Захиалагч байгууллагын нэр)-ын  дарга ___________________танаа

    1.    Бид, [үнийн санал ирүүлэгч ААН-ийн нэр], [гэрээний нэр ба дугаар]-ыг

    а. /Газар болон худгийн нэрийг бичнэ/

    б.  /Газар болон худгийн нэрийг бичнэ/

    в. /Газар болон худгийн нэрийг бичнэ/

    г. /Газар болон худгийн нэрийг бичнэ/                                                                                                                        төгрөгөөр тус бүр Нийт[Үнийн саналын үнийг тоогоор болон үсгээр] төгрөгөөр

     гүйцэтгэхээр санал болгож байна.

       2. Бид Техникийн тодорхойлолт болон ажлын даалгавартай танилцан ажил гүйцэтгэх саналтай байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

     

    Үнийн санал ирүүлсэн оролцогчийн нэр:

    Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга:

    Албан тушаал, нэр:

    Хаяг:

    Утас: