Эрхэмбаяр овогтой Баттулга нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.
1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн лаборатори дунд сургуулийг дүүргэсэн.
1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуулийн Байгалийн ухааны факультетыг газарзүйн багш-аялал жуулчлалын менежер
мэргэжлээр төгссөн.
Мөн сургуульдаа Газарзүйн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2006-2008 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежер цолтой төгссөн.
2011-2012 онд Австрали улсын Жеймс Кукийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2002-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газарт мэргэжилтэн,
2004-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд мэргэжилтэн,
2006-2008 онд тус яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.
2008-2011 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын орлогч дарга, газрын даргаар ажилласан.
2013-2016 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар,
2016-2020 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажилласан.
2020-2022 онд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01-р сарын 19-ны хуралдаанаар БОАЖЯ-ны ТНБД-аар томилогдсон. Төрийн албанд 20 жил, үүнээс төрийн удирдах албанд 15 жил ажилласан туршлагатай.